Хэнтий аймгийн Галшар сум нь Богд хаант Монгол улсын үед Сэцэн хан аймгийн Бишрэлт вангийн хошуу хэмээн нэрлэгдэж байсан ба Ардын хувьсгал ялсны дараа 1923 онд Хан Хэнтий аймгийн Галшар уулын хошуу хэмээн нэрлэгдэж байгаад 1931 онд БНМАУ-ын 57 дугаар тогтоолоор аймаг хошуудын нутагт өөрчлөлт оруулах анхны суурь тавигдахад Галшар уулын хошууны “Буянт“ сум, “Их хар дэл”-ийн хошуу болон бүрэлдэж, 1952 онд анхны сонгууль явагдаж сумын АДХ-ны гүйцэтгэх захиргаа байгуулагдан нэгдэлжих хөдөлгөөн өрнөж 1957 онд “Буянт-оргил“, “Дөл” нэгдэл болон улмаар 1960 онд багийг бригад болгож сумыг нэг удирдлагтай 2 хуралтай сум нэгдэл болгон зохион байгуулсан байдаг. Улмаар 1979 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн 301 дүгээр зарлигаар хоёр сум нэгдэн Галшар сум байгуулагдсан бөгөөд 102 жилийн буурал түүхтэй бөгөөп 2023 онд түүхийн шаргал хуудсанд 100 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэн өрнүүлсэн билээ.
Засаг захиргааны бүтэц, зохион байгуулалт, нутаг дэвсгэрийн хил:
Галшар сум нь засаг захиргааны 6 багтай, сумын төвөөс хойш 18км-т Арвин 1-р баг, баруун болон баруун хойно 65км-т Оч 2-р баг, хойд зүгт 75км-т Баянбадрал 3-р баг, зүүн хойно 85км-т Сангийндалай 4-р баг, зүүн болон урд зүгт 20км-т Жаргалант 5-р баг, Буянтбулаг 6-р баг сумын төвд байршиж 3 аймгийн 7 сумтай хиллэн оршдог бөгөөд 667608га буюу 6676,08км2 газар нутагт 751 өрхийн 2158 хүн ам 128525 толгой малтай газар нутгийн хувьд тал хээрийн бүсэд харьяалагддаг боловч говь нутгийн хэв шинж агуулсан газар зүйн бүтэцтэй газар нутгийн хэмжээгээрээ аймагт 2 дугаарт ордог болно.
Нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан хил залгаа сумд нь Баянхутаг сумтай хойд, зүүн хойд хэсгээрээ 116 км, солбицол 110° 37'40.80"E 46°56'16.80"N, Сүхбаатар аймгийн Мөнххаан зүүн хойд талаараа 110км солбицол 111° 25'15.60"E 46°50'27.60"N, Түвшинширээ сумтай зүүн хэсгээрээ 90км солбицол 111° 23'9.60"E 46°46'26.40"N, Дорноговь аймгийн Дэлгэрэх зүүн урд, урд хэсгээрээ 60км, солбицол 110° 57'50.40"E 46°14'5.30"N, Алтанширээ урд, баруун урд талаараа 91км, солбицол 110° 39'32.40"E 46°5'31.20"N, Иххэт баруун талаараа 60км, солбицол 110° 12'0.00"E 46°33'54.00"N, Баянмөнх баруун хойд талаараа 125км, солбицол 110° 1'48.00"E 46°37'55.20"N, хиллэн оршдог.
Төрийн болон хувийн хэвшлийн эмнэлэг, эмийн сан, тэдгээрийн хүчин чадал
Эрүүл мэнд: Сумын эрүүл мэндийн байгууллага 1963 онд байгуулагдсан 8 ортой, улсын төсвийн эмнэлэг 6 багийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж үйл ажиллагаагаа явуулж байна.Одоогийн байдлаар нийт 21 ажилтантай, 4 их эмч, 6 сувилагч, 4 бага эмч , 1 эх баригч , 11 дунд мэргэжилтэн ажиллаж байгаа бөгөөд 2024 онд 20 ортой 2 давхар шинэ эмнэлэг баригдаж, ашиглалтад ороод байна.
Сумын Эмийн сан 1965 онд анх үүсэн байгуулагдаж үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 1995 онд 6,0сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй, 250-иад нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэлийн нөөцтэй, хувьд шилжин “Хамба Арц тун” эмийн сан болж үйл ажиллагаа явуулж байна. Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшил нь худалдаа үйлчилгээ, мал эмнэлэг голлон эрхэлдэг өнөөдрийн байдлаар Хоршоо 60, Нөхөрлөл 1, борлуулалтын салбар 4, хуулийн этгээд 34-н аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.
Газрын гадарга: Томоохон уул, нурууд ба оргил нь Галшар уул 1597м, Төдөгтэй Хан-Уул -1529м, Өндөр Дэл толгой -1220м, Их Оорцог толгой -1234м өндөр, уулсын хооронд Тосонгийн тал Хөөврийн говь , Зараагийн хонхор , Их нуурын хоолой зэрэг намхан толгодтай тал газарт оршино.
Томоохон нуур: Цайдам -0,3км, байнгын устай, цайдам нуурын хотгор далайн түвшнээс дээш 1098 м өндөр сумын төвөөс баруун хойд зүгт, Баянхутаг сумтай хиллэн оршдог.
Ан амьтан, ашигт малтмал:
• Алт, Гянт болдын хүдэр, хайлуур жонш, хар тугалганы орд, зос, шаврын илэрцүүд зэрэг барилын материалын нөөцтэй 2020 оны байдлаар ашиглалтын тусгай зөвшөөрөл 16 хайгуулын тусгай зөвшөөрөл 8 , нөхөрлөл 2 байгаа бөгөөд нэмэгдэж олгогдоогүй болно.
• Тарвага, туулай, алаг даага, зурам зэрэг мэрэгч амьтад, чоно, үнэг, хярс, дорго, өмхий хүрэн, мануул зэрэг махчин амьтад, аргаль/цөөн тооны/, цагаан зээр, хар сүүлт зэрэг туурайтан амьтад тархсан.
• Ангир, галуу, хун, нугас, тоодог, тогоруу, цахлай, өрөв төс, хөх дэглий, өвөөлж, хараацай зэрэг нүүдлийн шувууд, бор шувуу, элээ, хэрээ, ятуу, тагтаа, шаазгай, бүргэд, сар, ууль, шар шувуу, шонхор зэрэг нутагшил шувууд байдаг.
2022-04-23 15:25:54