Засаг даргын мэндчилгээ

Хаад хаадын өлгий , Хатан мэргэдийн голомт нутагт төрж  өссөн Их Монгол Улсынхаа тулгар төрийг байгуулж явсан буурал түүхтэй  Хан Хэнтий нутгийн үүдэн тотго халх даяар алдартай Хурдны өлгий нутагтаа гал голомтоо залгамжлан , ажиллаж амьдарч байгаа хөдөлмөрч Галшарчуудынхаа нэрийн өмнөөс болон хувиасаа  эрхэм та бүхний амар мэндийг айлтган , санасан төлөвлөсөн бүхэн нь саадгүй бүтэж биелэхийн  өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөн дэвшүүлж мэндчилье. Төр захиргааны  байгууллага нь Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэн ,шинэчлэн найруулсан Хөгжлийн бодлого төлөвлөлт Монгол улсыг хөгжүүлэх дунд болон урт хугацааны хөгжлийн баримт бичгүүд , аймаг сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн  хэрэгжилтийг ханган ,  нийгмийн суурь үйлчилгээг чанар хүртээмжтэй , ил тод түргэн шуурхай хүргэхийн төлөө ажиллаж байгаа бөгөөд ,  иргэдийн оролцоог өрнүүлэх , тэдний санал санаачлагыг өөрсдийн идэвх оролцоотой хэрэгжүүлэн ажиллахыг зорьж байна. 2021 ,2022 онуудад “ Жишиг сум “ “300 хүний суудалтай соёлын төв “, 2 давхар “ЗДТГ” “ Нэгдсэн халаалт” “ Цэвэрлэх байгууламж” 20 ортой 2 давхар эмнэлэг,  ОНХС-н   1,05 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтаар 30 ажилыг хийж хэрэгжүүлсэн бөгөөд нийтдээ 14,5 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийгдэж бүтээн байгуулалт өрнөж байна. 

2022-08-23 15:25:24