Газрын холоос зартай Галшар нутаг минь


ТҮҮХИЙН ДУРСГАЛТ ГАЗРУУД:

  • Бага Артын урд талаар баруун урагш явсан чулуун зам байх. Үүнийг нутгийн иргэд “Чингис хаан”-ы зам гэж нэрлэдэг. Түрэгийн үеийн дурсгалаар бүртгэгдсэн. 
  • Их Артын баруун урд энгэрт Балбарын Жамъяндамбийням лам хувилгааны хийд байгуулж байсан газарт өөрийнх нь суварга бунхан байдаг.  
  • Сүмийн хаданд хулгайчийн хад, хадан дотор худаг /шанд/, адууны хорио, агуй, майхан хэлбэрийн хад байдаг. Мөн хаан, хатан суудал бий.
  • Сумын төвөөс баруун тийш 20 гаруй км-т Сайрын голд Хилэн харын дурсамж хөшөө бий.
  • Хужиртын төвд Ганданшадавдаржаалан хийд, Өвгөн ноёны Шөрмөсөн чулуут дов байрладаг.
  • Сумын төв Ёслол хүндэтгэлийн өргөөнд Хамгийн том Морины хусуур байрлуулсан.

Улаан шарын булшит Зодын хийд, Цана уулын энгэрт Цанын хийд, Сүмийн магнайд Хүрэн сүмийн хийд зэрэг ноёд, лам хуврагын хийд, Цацын голд Түрэгийн үеийн буган хөшөө Зараагийн энгэрт сүмийн байгууламж, Бичигт, Будрын чулуунд эртний сүг зураг тус тус байдаг.

2022-06-12 00:00:00