Байгалийн үзэсгэлэнт газрууд

 Сүмийн хад 

Байгалын өвөрмөц тогтоц бүхий дурсгалт газар сумын төвөөс зүүн тийш 25км зайд орших бөгөөд Хатан, Ноён суудал, Эртний хүн амьдарч байсны ул мөр болох агуй, Эмээл ташуур уурганы тавиур, Адууны хорио, Тогтоол цөөрөм зэргүүдээрээ гайхагдаж сумын ИТХурлын тогтоолоор “Сумын 9-н гайхамшиг”-н нэгээр бүртгэгдсэн. 

 Бага Артын Чингисийн зам


Хэнтийн аймгийн Галшар сумын төвөөс зүүн хойш 30км, Бага Арт зүүн доогуур баруун урагш чиглэсэн чулуун далан 5км үргэлжилнэ. Энэхүү чулуун даланг нутгийнхан Чингисийн зам гэх бөгөөд Хэнтий аймгийн ИТХ-н тогтоолоор Түрэгийн үеийн дурсгалаар бүртгэгдэн хамгаалалтанд авсан.

2022-06-09 00:00:00